ӨМНӨГОВЬ: Энэ сарын 11-нээс нийт нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-08 15:52:47

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Цаг агаарын долоо хоногийн урьдчилсан төлөв байдлын мэдээг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас гаргажээ.

 

2025 оны нэгдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2025 оны нэгдүгээр сарын 10,11-нд Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

 

Шөнөдөө -13-18 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр сарын 11-нээс нийт нутгаар хүйтэрч шөнөдөө -20-25 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.

 

Тиймээс иргэдийг аюулгүй байдлаа ханган хол ойр явахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөлдөж осгохоос сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ