СЭЛЭНГЭ: Амьтдын амьдрах орчин хоол тэжээлийг нэмэгдүүллээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 10 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өлөнт, Доргон
толгой зэрэг газарт био техникийн арга хэмжээ авсан байна.
Өвөлжилт хүндэрсэн үед амьтдын
амьдрах орчин хоол тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор хужир 50 кг, өвс 20 боодлыг
тавьжээ.
Энэхүү ажлыг Алтанбулаг сумын ойн
санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдээс сумын Ойн ангитай хамтран хийсэн байна.
Алтанбулаг сумын хувьд өвөлжилт хүндрээгүй ч цас ихтэй байгаа юм.