ӨМНӨГОВЬ: Ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан ахмад депутатуудад хүндэтгэл илэрхийлж, хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа.
Анх
1992 онд Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн 76 хоногийн хугацаанд хэлэлцэн Ардчилсан шинэ үндсэн
хуулиа баталж байсан түүхтэй.
Тэгвэл
энэ жил түүхт 33 жилийн ой нь тохиож байна. Монголын ард түмэнд эрх чөлөө,
тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан шударга ёсыг төлөвшүүлсэн энэхүү түүхэн
өдрийг жил бүр тэмдэглэдэг.
Энэ хүрээнд ардчилсан шинэ үндсэн
хуулийг батлалцахад АИХ-ын депутатаар сонгогдон
ажиллаж байсан ахмад депутат Б.Зандраа, Ж.Буд нарыг аймгийн удирдлагууд хүлээн
авч хүндэтгэл илэрхийллээ.
Мөн ойн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн ИТХ-ын нэрэмжит "Цом"-ын төлөөх хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгуулсан юм.
Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын начин Ш.Дарханбат, Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглож, Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Улсын харцага Э.Даш үзүүрлэн, аймгийн заан С.Доржпалам, Улсын начин Э.Батмагнай нар шөвгөрч үзэгч олныг цэнгүүллээ.