ХОВД: Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр Ховд аймагт боллоо.
Тус үйл
ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, төр нийгмийн ахмад зүтгэлтэн, иргэдийн төлөөлөл оролцов.
Тэд
Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил
цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн
хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улс дөрөв дэх
буюу шинэ үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын их
хурлаар баталсан. Үүнээс хойш жил бүр
нэгдүгээр сарын 13-ны өдрийг “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” болгон
тэмдэглэж буй.
Тус хуулийг Ардын их
хурлын 400 гаруй депутат гар бие оролцон баталжээ. Үүний 18 нь Ховд аймгаас сонгогдсон гэдгийг Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.