ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын 4 багш Монгол улсын зөвлөх багшийн болзол хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-16 15:40:34

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт Монгол улсын зөвлөх багш мэргэшлийн зэрэгтэй 4 багш шинээр нэмэгдлээ. 


Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн A/266 дугаар “Зөвлөх мэргэшлийн зэрэг олгох тухай" тушаалаар зөвлөх багш мэргэшлийн зэргийн болзол хангасан багш нарыг тодруулсан юм. 

 

Монгол Улсын зөвлөх багшийн болзлыг Даланзадгад сумын I сургуулийн дизайн технологийн багш Т.Насанбат, мөн сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Тунгалагтамир, V сургуулийн захирал Г.Шүрцэцэг, IV сургуулийн бага боловсролын багш Ш.Охинбаатар нар хангасан байна. Шинэхэн зөвлөх багш нарыг аймгийн Боловсролын газраас хүлээн авч хүндэтгэл илэрхийлжээ.


Ийнхүү Өмнөговь аймаг Монгол улсын зөвлөх багш мэргэшлийн зэрэгтэй 18 багштай болж байна. Зөвлөх багш нарын тоо нэмэгдсэнээр багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага хуваалцах, арга зүйн технологийн сан бүрдүүлэх зэрэгт чухал нөлөөтэй юм. 


Холбоотой мэдээ