ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа.
Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль,
Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I
сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн
чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн
Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.