ӨМНӨГОВЬ: Энэ сарын 24-нөөс эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-22 17:29:08

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88.3 хувьтай хангаад байна.


Нийт 15 сумын нутаг дэвгэрт 2 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвлөгөөтэй байгаа юм.


Одоогийн байдлаар нийт нутгийн баруун уулархаг хэсгээр бага зэрэг цастай бусад газар цасгүй байна.


Өвөлжилтийн эхний хагаст сөл өвстэй дулаахан тогтуун өвөл болж байгаа хэдий ч нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн цаг агаар эрс хүйтэрч, цас орж өдөртөө -15 градус, шөнөдөө -25 градус хүрч хүйтэрнэ.


Тиймээс малчид, иргэд анхаарал сэрэмжээ алдалгүй байж бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсээ мал хариулгад явуулахгүй байхыг Өмнөговь аймгийн ХХААГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ