ӨМНӨГОВЬ: Тэмээн поло тэмцээнийг хоёрдугаар сарын 1-3-ны өдөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой түмэн тэмээний баярыг зохион байгуулна.
Түмэн
тэмээний баярын үеэр зохион байгуулдаг гол тэмцээний нэг бол тэмээн поло юм.
Тэмцээнд оролцох баг 5 хүний бүрэлдэхүүнтэй
байх бөгөөд талбайд 4 тамирчин тоглож үлдсэн нэг нь хаалгачаар зогсдог.
Тэмээн поло тэмцээний талбай 80×60 метрийн хэмжээтэй, хаалга нь 2.50 метр өндөр, 6 метрийн өргөнтэй байдаг.
Тамирчид 20-30 деаметртэй бөмбөгөөр хоёр талдаа эргэж тоглодог бөгөөд нэг талдаа 8 минут тоглодог. Оноо тэнцвэл нэг бөмбөг цохиж түрүүлж хаалганд орсон нь хождог.
Өмнөх жилийн түмэн тэмээний баярын тэмээн поло тэмцээнд хоёр аймгийн зургаан сумын найман баг оролцож байжээ.
Өмнөговь аймагт тэмээн поло тэмцээнийг 2002 онд анх Өнмөговь аймгийн Манлай суманд УИХ-ын гишүүн, шадар сайд асан Ц.Оюунбаатар санаачлан зохион байгуулж байсан нь өдгөө өргөжин хөгжиж үндэсний спорт болон хөгжиж байна.
Түмэн
тэмээний баярт ирсэн гадаад жуулчдын үзэх дуртай тэмцээний нэг болсон билээ.