ӨМНӨГОВЬ: "Оюутны хотхон"-ыг бүтээн байгуулах ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудад зориулан орон нутгийн төсвөөр барьж байгаа "Оюутны хотхон"-ыг бүтээн байгуулах ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тодруулбал, 500 оюутан суух боломжтой, 11 давхар барилгын гадна талын ажил бүрэн дуусаж, дотор тохижилт, тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тус байрны хоёрдугаар давхарт нь номын сан, багш, ажилчдын өрөө, гуравдугаар давхарт нь ресторан, кофе шоп, 4-10 давхар хүртэл оюутны байр, 11 дүгээр давхарт зочдын өрөө, спорт заалтай байх юм.
Улаанбаатар
хотод 2024-2025 оны хичээлийн жилд Өмнөговь аймгаас нийт 1300 гаруй оюутан суралцаж байгаагаас 516 оюутан нь Даланзадгад
сумын суралцагчид байна.
Өмнөговь
аймаг энэ хичээлийн жилд орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 137 оюутныг хамруулжээ.