Фултон WBC-ийн хагас хөнгөн жингийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-02-02 14:15:01

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 2 /RIA Novosti/. Америкийн боксчин Стивен Фултон нутаг нэгт Брэндон Фигероаг ялснаар Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) хагас хөнгөн жингийн аварга боллоо.


С.Фултон шүүгчдийн шийдвэрээр ялсан байна. Түүний хувьд WBC-ийн хагас хөнгөн жингийн аварга цолоо хоёр дахь удаагаа хамгаалж байгаа юм. 


Хоёр боксчин өмнө нь хэт хөнгөн жингийн ангилалд тулалдаж байсан бөгөөд тухайн үед Фултон өрсөлдөгчөө илүүрхэж, шүүгчдийн олонхын шийдвэрээр ялснаар WBC-ийн бүсийг зүүжээ. 


Өдгөө 30 настай С.Фултон боксын дэвжээнд нийтдээ 23 удаа ялж, нэг удаа ялагдсан бол 28 настай Фигероа 25 ялж, 2 удаа ялагдаж, 1 удаа тэнцсэн байна. 

Холбоотой мэдээ