Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлгийн чиглэлээр ДЭМБ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2025-02-03 14:20:15

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллаж халдварт өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.

 

Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскалант, “Менингококкт халдвар вирусээр үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн төвдөө хүргүүлэн Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно” хэмээв.

 

Эрүүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Менингококкт халдварын вакциныг товлолт бус тархвар зүйн буюу халдвар гарсан үед хийдэг. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэлээ.

 

Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлт сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онд 70-80 өвчлөл, 6-8 нас баралт бүртгэгдэж, 2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв. Улмаар 2008-2009 онд 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ жилийн тухайд 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе юм.







Холбоотой мэдээ