Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-09 09:58:32

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор -2-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -7-12 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэн байна.


Нийт нутгаар хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ