ДОРНОД: Маршал Х.Чойбалсангийн 130 жилийн ой тохиож байна
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой тохиолоо. Түүний зээ охин Ч.Хулан, зээнцэр Д.Бишрэл нар ойн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм. Тэднийг аймгийн Засаг дарга Ш.Ёл хүлээн авч уулзав.
Ойн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд "Миний мэдэх Х.Чойбалсан" эсээ бичлэгийн уралдаан зарлаж, аймгийн Төв номын санд Маршалын гэрэл зургууд, эдэлж хэрэглэж байсан зүйлүүдээр үзэсгэлэн дэлгэж, ажлын баг түүний төрсөн нутаг Чойбалсан сумын нутаг дахь Хэрлэн цагаан талбайд очиж хүндэтгэл илэрхийллээ.