“Super Bowl” тэмцээнийг 127.7 сая хүн телевизээр үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-12 11:59:09

НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 12 /AFP/. Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах 59 дэх удаагийн “Super Bowl” тэмцээнийг телевизээр 127.7 сая үзэгч үзсэн нь телевизийн түүхэнд нэг сувгаар цацагдаж буй нэвтрүүлгийг хамгийн олон хүн үзсэн тохиолдол болсон тухай Nielsen фирм мягмар гарагт мэдээлжээ. 


Өнгөрсан ням гаргийн орой “Филадельфиа Иглз” баг 2022, 2023 оны аварга “Канзас Сити Чифс”-ийг 40-22 харьцаагаар буулган авсан тоглолтыг Fox суваг, Tubi стриминг үйлчилгээгээр дамжуулсан юм. Үзэгчдийн тоо тоглолтын хоёрдугаар хагаст буюу 20:00-20:15 цагийн хооронд дээд цэгтээ буюу 137.7 саяд хүрсэн байна.


2024 онд CBS сувгаар цацагдсан 58 дахь “Super Bowl”-ыг түүхэндээ хамгийн олон буюу 123 сая үзэгч үзэж байсан бол энэ жил 3.2 хувиар өсжээ. Тэмцээнийг үзэхээр ирсэн хүмүүсийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Канзас Сити”-гийн тоглогч Трэвис Келситэй болзож буй дуучин Тейлор Свифт нар байв.


Super Bowl”-ын завсарлагын үеэр Америкийн рэпер Кендрик Ламарын толилуулсан үзүүлбэрийг 133.5 сая үзэгч үзсэнээр тэмцээний түүхэн дэх хамгийн олон үзэгч үзсэн “Нalftime” шоу болсон гэж АР агентлаг мэдээлжээ. Үүнийг өнгөрсөн жилийн Ашерийн үзүүлбэрийг үзсэн хүмүүсийн тоотой /129 сая/ харьцуулахад 3 хувиар өссөн байна.



Холбоотой мэдээ