ӨНӨӨДӨР: Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг хэлэлцүүлэх чуулган зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-13 07:04:31

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


                                                        Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна.


7:30-18:00 цагт: ЦХИХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган - Data + AI Conference 2025 үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулна.


9:30-13:00 цагт: Их Британийн ЭСЯ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран "Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгуулна. Утас: 88889878, 88122302


11:00 цагт: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хонгилд зургаан шөнө долоон өдөр хоносон талаараа иргэн Х.Номинцэцэг мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Шинэ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаа талаар Шинэ намыг үүсгэн байгуулагчдаас “Монгол ньюс” төвд мэдээлэл өгнө. 


11:30 цагт: Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал  хийнэ. 


11:00 цагт: Шинэ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаа талаар Шинэ намыг үүсгэн байгуулагчдаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.


15:00 цагт: Монгол Улсад анх удаа болж буй мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатар, түүний өрсөлдөгч Педро Бернал нарын хэвлэл мэдээлэлд нээлттэй бэлтгэл UG Arena-д болно. Утас: 86113054, 95954116


Орон нутагт:

-Өвлийн аялал жуулчлалын хамгийн том үйл ажиллагаа “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхэлнэ.


-Өвөрхангай аймагт "Эх орон эндээс эхэлнэ" мэргэжлийн урлагийн тоглолт болно. Тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, МУГЖ Д.Отгонжаргал, МУСТА Л.Нарангэрэл, Э.Дашням, МУАЖ Г.Равдан, МУСГЗ нэвтрүүлэгч Б.Гантигмаа, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар гээд 100 гаруй уран бүтээлч оролцоно.


Хилийн чанадад:

-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.

 

-БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн IX наадам 2 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилж байна.

Холбоотой мэдээ