ЗАВХАН: Pearson хөтөлбөрт 3-11-р ангийн сурагчид хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт англи хэлний Pearson
хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 5068 сурагч хамрагдаж байна.
2023 оны 9 дүгээр сарын 1–ний өдрөөс улсын бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson english” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
Тус
хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг
сургалтдаа ашигладаг.
Pearson english connect дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл
оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив
хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй
зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багцтай.
Онлайн анги, дүрмийн хичээл,
интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем /сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг
хэрэглэгдэхүүнтэй.
Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм. Pearson хөтөлбөрт Завханы 96 багш, 3-11 дүгээр ангийн сурагчид хамрагдаж байна.
Завхан аймгийн тухайд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын санаачилга хүсэлтээр тус хөтөлбөрийн хичээлийг аймгийн хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөрийн дагуу
12 дугаар ангийн суралцагчид олон улсын стандартын дагуу сурах бичиг, цахим
хосолсон хэлбэрээр хичээллэж байна. Суралцагчдыг оношлох, явцын, сүүлийн үнэлгээ
гэсэн шалгуураар үнэлж үр дүнг тооцож байна.
Хөтөлбөрийг
хэрэгжүүлснээр төгсөх ангийн
суралцагчид англи хэлний олон улсын стандартын хичээлийг судлахаас гадна
элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авах. Гадаадын их дээд сургуульд элсэхэд
суурь болох олон талын ач холбогдолтой юм гэж Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээлэв.