ӨМНӨГОВЬ: Луу жилийн есөн алдартныг тодруулан шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ. Өмнөговь аймгийн оны алдартныг шалгаруулан, шагнаж урамшуулах журмын дагуу ИТХ-аар хэлэлцэн 2024 онд салбар, салбартаа манлайлан ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг есөн алдартнаар шалгаруулж шагналыг хүндэтгэн гардууллаа.
Хурлын
даргын 2025 оны хоёрдугаар сарын 21-ний А/15 дугаар захирамжаар оны шилдэг
төрийн албан хаагчаар ХХААГ-ын Малын тэжээл, бэлчээр, усан хангамж хариуцсан
ахлах мэргэжилтэн Ш.Мөнхчулууныг, оны шилдэг ажилтнаар Даланзадгад хотын
Захирагчийн ажлын албаны хог хаягдлын автомашины жолооч Д.Мөнхсайхан, шилдэг
бизнесменээр Сүүн дэгжих ХХК-ийн гүйцэтгэх захирал Э. Мөнгөншагай нар ажил
үйлсээрээ манлайлан шалгарчээ.
Харин
оны шилдэг малчнаар Гурвантэс сумын Баясах багийн малчин А.Шинэ-Оргил, шилдэг
эрүүл мэндийн ажилтнаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн зөвлөх эмч
Т.Оюундүү, шилдэг боловсролын ажилтнаар Даланзадгад сумын тавдугаар сургуулийн
Монгол хэл, уран зохиолын багш А.Тунгалагтамир, шилдэг авьяастнаар Манлай сумын
харъяат Аймгийн заан С.Доржпалам, шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Шинэ “Уужим-Од”
ХХК-ийн Ханбогд хотхон, оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Эрдэнэс тавантолгой” ХК
тус тус тодорлоо.