ӨМНӨГОВЬ: Нийгмийн халамжийн сангийн тэтгэмжид 3511 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-13 11:38:40

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ХХҮГ нь 2025 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжид 3511 иргэн хамрагдаж, 1.142.940.217 төгрөг олгожээ.

 

Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэрт 1141 иргэн 447.257.141 төгрөг, асаргааны тэтгэмжид 1757 иргэн 508.118.569 төгрөг, амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 517 иргэн 173.400.643 төгрөг, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжид 6 иргэн 7.200.000 төгрөг, ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлт 45 иргэн 6.083,150 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 45 иргэн 880.714 төгрөгийг тус тус шийдвэрлэн өгчээ.


Харин насны хишигт 3406 иргэнд 288.370.000 төгрөг, эхийн алдар одон тэтгэмжид 5849 иргэн хамрагдаж 1.476.200.000 төгрөг олгосон бол хүүхдийн мөнгөн тэтгэмжид 28971 хүүхдэд 2.897.100.000 төгрөгийг олгосон байна.

Холбоотой мэдээ