ӨМНӨГОВЬ: Даланзадгад цэргийн хүрээний спортын бага наадмыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг угтаж Өмнөговь аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд спортын бага наадмыг зохион байгууллаа.
Өмнөговь
аймагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн цэргийн болон Хууль сахиулах
байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын олон
төрөлт тус тэмцээнийг энэ жил "Хамтдаа хөгжье" уриан дор зохион байгуулж байна.
Наадмын
нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад
цэргийн хүрээний дарга, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа
Х.Лхагвадорж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд
оролцлоо.
Спортын бага наадам багийн болон ганцаарчилсан төрөлд явагдах бөгөөд мөрдөстэй алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, багаар ажиллах чадварыг дээшлүүлж, нэгнээсээ туршлага солилцох, нөхөрлөлөө гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог үр дүнтэй ажил боллоо.
Наадамд 22 анги, байгууллагын 500 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.