ОРХОН: Тогтвортой хөгжлийн манлайллаар салбартаа тэргүүлж буй 8 эмэгтэйг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орхон
аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын санаачилгаар "Тогтвортой хөгжилд
эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой" сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд салбар салбарын
манлайлагч эмэгтэйчүүд, ээжүүдийг оролцууллаа. Цаашид 2030 он хүртэл хэрэгжих
Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтэд Эрдэнэт хотын эмэгтэйчүүдийн дуу хоолой,
хөгжил манлайлал, хувь нэмрийг оруулахад чухал ач холбогдолтой юм.
Үйл ажиллагаанд 450 гаруй эмэгтэй оролцож, тогтвортой хөгжлийн манлайллаар салбартаа тэргүүлж буй 8 эмэгтэйг шалгарууллаа.
Орхон аймгийн хувьд нийт хүн ам 106 мянга байгаагаас 53,6 мянга буюу 53,8 хувь нь эмэгтэй, төрийн албан хаагчдын 67.2 хувь нь эмэгтэйчүүд байна..Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, хандлагыг төлөвшүүлэх, нийгэм дэх манлайлал, хөгжил, оролцоог нь дээшлүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж ирсэн анхны аймаг юм.