Баруун аймгуудын зүүн өмнөд хэсэг, төв болон говийн нутгийн зарим газраар явган цасан шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
Салхи нутгийн
өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос
секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж,
шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,
Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 6-11 хэм
хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад
нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
Нутгийн баруун
өмнөд хэсгээр маргааш цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин
хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг ЦУОШГ онцгойлон анхааруулжээ.