ӨМНӨГОВЬ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 43 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орон даяар 2025 оны нэгдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн хэмжээнд тус шалгалтад 125 иргэн бүртгүүлсэн бөгөөд 105 иргэн оролцож 43 иргэн тэнцлээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг
2022 оны долдугаар сарын 5-ны өдрийн хуульд орсон өөрчлөлтөөр иргэд улирал
тутам шалгалт өгөх боломжтой болж, төрийн жинхэнэ албаны нөөц
бүрдүүлэлтийг нэмэгдүүлэн төрийн албанд ажиллах боломжийг нээж өгсөн юм.