УВС: Эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг иргэн сард 15800 төгрөг төлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 000 төгрөг болж байгаатай холбогдуулан
нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хэмжээ нэмэгдэнэ.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг буюу
хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчид, их дээд сургуулийн оюутнууд сард 13200
төгрөг бус, 15800 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх юм.
Иргэд эрүүл мэндийн шимтгэлээ орон зай үл хамааран
цахимаар 2 төрлийн апп ашиглан төлөх боломжтой. Хамгийн гол нь иргэд эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг тухайн жилдээ авахын тул заавал шимтгэлээ сар тутам
болон жилээр нь төлсөн байх шаардлагатай юм.