ӨМНӨГОВЬ: “Электрон тамхинаас татгалзаж ирээдүйгээ хамгаалцгаая” аяныг бүх шатанд хамтран зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-22 17:07:32

Даланзадгад,2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хүүхдийн төлөө ажилладаг чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

 

Өргөтгөсөн хуралдаанаар сумдын засаг дарга, зөвлөлийн гишүүдэд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тодорхой чиглэлүүд дээр анхаарч ажиллахыг онцлон хэллээ.

 

Тодруулбал, “Электрон тамхинаас татгалзаж ирээдүйгээ хамгаалцгаая” аяныг орон нутагт бүх шатанд хамтран зохион байгуулах, хичээлийн улирлын амралт эхлэхтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх талаар үйл ажиллагаа зохион байгуулах, хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд хийх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, бага насны охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал, бэлгийн замын халдвар, зам тээврийн осол эндэгдэл, гэр бүл салалтын асуудалд анхаарч дорвитой ажлуудыг хийж, урьдчилсан сэргийлж, анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

 

Өмнөговь аймаг нийт 28258 хүүхэдтэй. 2024 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид 27990 хүүхэд хамрагдсан бол шинээр 168 хүүхэд нэмэгджээ. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 178 өрх хамрагддаг ба эдгээр өрхийн 507 нь хүүхэд байна. 

Холбоотой мэдээ