Авлигаас сэргийлэх илтгэлийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-28 11:03:25

АТГ-аас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга замыг хөхиүлэн дэмжих зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байна. Илтгэлийн уралдаанд хуульч, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож болно. Уралдаанд  оролцохыг хүсэгчид бүтээлээ 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл АТГ-т авчирч бүртгүүлэх юм. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг хэрхэн үр дүнтэй оролцуулах, тэдний хяналтыг сайжруулах талаар шинэлэг, дэвшилтэт санал, бодлоо дэвшүүлэх замаар илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна гэж АТГ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ