УВС: Аймгийн хэмжээнд 208694 төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 1.3 сая хээлтэгч мал төллөхөөс одоогоор 16,9 хувь нь төллөөд
байна.
Тодруулбал, ингэ 704, гүү 697, үнээ 2798, хонь 94471, ямаа 121462 төллөж, төл малын 94.8 хувь нь бойжиж байна. Ботго 690, унага 696,
тугал 2770, хурга 91143, ишиг 113395, нийт 208694 төл мал бойжиж байна.
Оны эхэнд 2.9 сая мал тоологдсоноос том малын 0.2 хувь нь зүй бусаар хорогджээ.
Аймгийн хэмжээнд өнтэй сайхан жил болсон тул малчид
хаваржаандаа бууж малаа төллүүлж байна.