ДОАШТ-ээс чөлөөтийнхөн дахин хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-28 13:01:00

Турк улсын Чорум хотод болж буй дэлхийн оюутны АШТ-ий гурав дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 69 кг-д”Хилчин” спорт хороо, МҮИС-ийн бөх, ОУХМ З.Болортунгалаг хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр 4 барилдаан хийж 2 ялсан байна. Өмнөх өдөр нь эрэгтэйчүүдийн 61 кг-д барилдсан ҮБТДС-ийн бөх, спортын мастер Д.Балжинням хүрэл медаль хүртсэн юм. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг жингийн барилдаанууд болох бөгөөд 60 кг-д Э.Гантуяа, 75 кг-д Б.Даваацэрэн нар барилдана. Энэ тэмцээнд ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ, оюутны багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллаж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ