Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургалтанд хамрагдаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-10 14:16:17

Баян-Өлгий аймгийн «Итгэл» төв арван жилийн ойгоо тэмдэглэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, эмчлэх зорилгоор ивээлдээ авсан энэ байгууллага эцэг эхчүүдийнх нь санаачлагаар анх байгуулагдсанаас хойш байртай, орон тооны багш, асрагчтай, зохих хэмжээний төсөвтэй болсон зэргээр нийгмээс багагүй тусламж хүртжээ.

Гэвч хөрөнгө мөнгө хүрэлцээгүйн улмаас орон байрны хүртээмж муутай, дохионы хэл зааж сургах мэргэжлийн багшгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийг сургалтанд хамруулж чадахгүй байна. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд байдгаас 400 гаруйг бүртгэл судалгаандаа авч, 300 гаруйд нь боломжийн тусламж хүртээгээд, 30 орчмыг нь л сургалтанд хамруулж байна. Бидэнд Дэхийн зөн, ТИКА олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна гэж тус төвийн тэргүүн Т.Ерлан ярьж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ