Зэрэг сумын гудамжаар шөнө явахад айлтгүй болов

ОРОН НУТАГТ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:24:17

Нэгэн үе буюу 2013 оноос өмнө сум гэлтгүй, Ховд аймгийн төвийн гудамж шөнийн цагаар гэрэлгүй харанхуй байсан үе ард хоцорчээ.

Ховд хотын төв Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн  төсөв орж ирснээр гэрэлтүүлгийн асуудлаа бүрэн шийдсэн. Харин одоо алслагдсан сумд шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй болоод байна. Ховд аймгийн Зэрэг сумын  ОНХСанд 2015 онд 719.000 мянган төгрөгийн төлөвлөгөө батлагджээ. Үүнээс хагас жилийн байдлаар 350.000 мянган төгрөгийн санхүүжилт авч 280.000 мянган төгрөгийг урьд онд хийсэн сумын төвийн гэрэлтүүлгийн үлдэгдэл санхүүжилтэд өгчээ.
Ингэснээр сумын төвд гэрэлтүүлэгтэй,шөнө оройн цагаар төрөл бүрийн үйлчилгээ явагдах боломжтой болов. Хөдөө сумдад шөнө дөлөөр ажлаар очиход буудал, айл гэрүүд лаа барьж угтдаг цаг үе нэгэнт өнгөрч,өдөр шөнийн ялгаа  ийнхүү арилав.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд