ӨМНӨГОВЬ: Салхины хурд зарим үед 24 м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-11 10:08:25

Даланзадгад,2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч шороон шуурга шуурна.


Дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хүйтний эрч нэмэгдэж цасан шуурга шуурна. Харин 11-ний өдөр Өмнөговь аймгийн Булган, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Гурвантэс, Ноён, Мандал-овоо, Ханбогд сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.


Иймд иргэд хот хооронд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахууны нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ