ӨМНӨГОВЬ: Иргэдэд санхүүгийн боловсрол олгох төвийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. "Дэлхийн мөнгөний долоо хоног-2025" аяныг үндэсний хэмжээнд гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Энэ
жил "Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл" уриан доор
мөнгөний долоо хоногийг тэмдэглэж байна.
Тус
аяныг угтан Монголбанк, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран иргэдийн санхүүгийн
мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн суурь ойлголт, зөв дадлыг төлөвшүүлэх
зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан олон талт үйл ажиллагааг
хэрэгжүүлжээ.
"Дэлхийн
мөнгөний долоо хоног-2025" аяны хаалтын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, Өмнөговь аймагт иргэдэд санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх төвийг албан ёсоор
байгууллаа.
Энэхүү
мэдээллийн төв нь орон нутагт анх удаа бий болж байгаагаараа онцлогтой, тус төв
нь иргэдэд өрхийн төсвөө хэрхэн зөв зохион байгуулж, хуримтлал үүсгэх,
санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг чухал мэдлэг, мэдээллээр хангах
зорилготой юм.
Цаашид
тус төвөөр дамжуулан сургалт, зөвлөгөө, нээлттэй уулзалт зэрэг олон төрлийн үйл
ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг
тасралтгүй дээшлүүлж ажиллахаар төлөвлөжээ.