Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн
зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж
секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед
секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд
хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4-+9 градус,
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул,
Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9-+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
+21-+26 градус, бусад нутгаар +15-+20 градус дулаан байна.
Баруун
аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,
нойтон цас орж, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи,
шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.