Пэгдү уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-04-15 17:59:28

ПЁНЬЯН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Yonhap/. Умард Солонгос-Хятадын хил дээрх Пэгдү галт уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Дэлхийн геопаркаар бүртгэн авчээ.


ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл Пэгдү уулыг дэлхийн геопаркийн сүлжээнүүдийн жагсаалтад оруулахыг даваа гарагт дэмжсэн байна. Ингэснээр Умард Солонгос улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн сүлжээнд нэгджээ.


Геологийн чухал ач холбогдолтой байгалийн дурсгалт газруудыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг тогтвортой хадгалж хамгаалахыг дэмжих зорилгоор уг жагсаалтыг хөтлөн өргөжүүлсээр ирсэн юм.


Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлөөс тус уулын Хятадын нутаг дахь хэсгийг буюу Чанбайшань уулыг /хятад нэрээр/ ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркаар бүртгэсэн байна.


Умард Солонгосын тал үүнээс нэг жилийн өмнө буюу 2019 онд тус уулыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч COVID-19” цар тахлын улмаас Умард Солонгост очих боломжгүй болсон тул Хятадын хүсэлтийг эхлээд баталгаажуулжээ.


Мөн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл Өмнөд Солонгосын Данян, Донхэан дахь геопаркуудыг Дэлхийн геопаркийн сүлжээнд нэмж оруулснаар тус улсын геопаркуудын тоо 7 болсон байна.

 


Холбоотой мэдээ