Онон, Улз, Халх голын сав газраар бороо, цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8- 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун
өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр,
нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга
шуурна.
Алтай, Хэнтийн уулархаг нутаг,
Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2-+7 градус, Их
нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав
газраар +15-+20 градус, бусад нутгаар +9-+14 градус дулаан байна.
Нутгийн зүүн хагаст 22-23-нд хүчтэй
салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ.