Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-23 13:06:06

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Автомашин, мотоциклийн “Power Expo & Festival”-ийг НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club” хамтран ирэх сарын 9-нд зохион байгуулна.


13 дахь жилдээ болох энэ фестиваль нь хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилготой юм.


Фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстаны дрифтийн болон мотоциклийн алдартай баг тамирчид оролцож, Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм. Энэ үеэр энтертэйнмент хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн “Power land” талбайд гурван өдөр үргэлжлэх аж.

 


Холбоотой мэдээ