ӨВӨРХАНГАЙ: Гэрэл зургийн уралдаанд 70 орчим бүтээл ирүүлжээ
ФОТО МЭДЭЭ
Арвайхээр,
2025
оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Гэрэл зургийн байгууллага
үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан “Мongolian Photo Week-2025” аяныг орон
даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Гэрэл зурагчдын холбооноос “Photo Week Uvurkhangai” үзэсгэлэнг Аюуш баатрын төв талбайд нээлээ. “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор улсын хэмжээнд зарласан уралдаанд Өвөрхангай аймгийн залуу болон мэргэжлийн гэрэл зурагчид 70 орчим бүтээл ирүүлсэн байна. Тэдгээрээс түүвэрлэн энэхүү үзэсгэлэнг толилуулж байгаа юм. Уралдаанд хөрөг, байгаль, аж амьдрал сэдвээр оролцжээ.