ӨМНӨГОВЬ: Орон нутгийн иргэд агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-29 17:40:41

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймаг орон нутгийн иргэдэд агаарын тээврийн хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлдэг.

 

Тэгвэл 2025 оны хөнгөлөлттэй үйлчилгээг эхлүүлэхээр агаарын тээврийн "Геосан" ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

 

Тодруулбал, "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн харьяат болон шилжин ирж суурьшсан иргэддээ хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлэх юм.

 

Тус гэрээний хүрээнд өндөр настан, өвчтөн 99000, хүүхэд 2-12 нас 89000, орон нутгийн иргэд 149000, бүртгэлгүй иргэд 480000 төгрөгийн үнийн тарифаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

 

Ийнхүү иргэдэд хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлснээр яаралтай үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, зорчигч иргэдийн цаг завыг хэмнэх зэрэг олон талт ач холбогдолтой ажил юм.

 

Хөнгөлөлтэй гэрээт нислэг 2025 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлнэ.

Холбоотой мэдээ