СЭЛЭНГЭ: “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр хүүхдүүдэд мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-06 18:22:53

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх, нүүр, амны их эмч Б.Бадамцэцэг “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр өчигдөр хүүхдүүдэд хичээл заалаа.

 

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” үндэсний бодлогыг хэрэгжүүлэхээр “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-г байгуулжээ.

 

Энэхүү сангийн тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх, нүүр амны их эмч, Б.Бадамцэцэг ажиллаж байна.

 

Энэ дагуу тэрбээр нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл боловсруулан сургалт, нөлөөллийн ажлуудыг орон нутагт хийж эхлээд байна.

 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн дунд ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр хичээл орж, шүдээ хэрхэн зөв арчлах талаар мэдээлэл өгч, ярилцсан байна.



Холбоотой мэдээ