СЭЛЭНГЭ: Ихэнх нутгаар 30 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-10 18:17:16

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.


Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +25+30 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +10+12 градус, өдөртөө +26+28 градус дулаан байна.

 

5 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд бүх сумын нутгаар, 13, 14-нд зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно.

 

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, 12-нд секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур  шөнөдөө  +2+7 градус, өдөртөө +14+19 градус дулаан байна.

Холбоотой мэдээ