ЗАВХАН: НӨАТ-ын урамшууллаас 222 иргэн азтан болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгаас худалдан авалт хийж,
цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 216 мянга гаруй баримтаас сугалааны
тохиролд 193 баримт таарчээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг
шинэчилсэн журмын дагуу "и-баримт" аппликэйшн болон Боловсрол суваг
телевизээр 5 дугаар сарын 14-ний өдөр орон даяар шууд явагдсан.
Тохиролд 2025 оны 4-р сарын 1-30-ны өдрийн хооронд Завхан аймгаас худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 216562 баримт хамрагдсан байна.
Эдгээр
баримтуудаас таван орон таарсан 5, дөрвөн орон таарсан 24, гурван орон таарсан 193
баримт тохиролд таарч 222 иргэн азтан боллоо.
Сугалааны хонжвор
таарсан сугалаанд оролцогч нь тохирол явснаас хойш 90 хоногийн хугацаанд
урамшууллаа авах эрхтэй. "Сугалааны тохирлоор урамшуулал
олгох, түүнийг явуулах журам"-ын З.8-д заасны дагуу урамшууллын зэрэг,
ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо
байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа хэмээн Завхан
аймгийн Татварын газраас мэдээлэв.