ӨМНӨГОВЬ: Сургуулиудад шүд угаах булан байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 1-7 дугаар ангийн сурагчид үдийн хоол идэж буйтай холбогдуулан шүд угаах буланг үе шаттайгаар байгуулж байна.
Энэ
удаа орон нутгийн төсвийн болон "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө
оруулалтаар Даланзадгад сумын ерөнхий боловсролын III, IV сургуульд тус бүр дөрвөн шүд угаах булан байгуулжээ.
Цаашид
ЕБС-ийн I, II, V, Цогтцэций сумын II сургууль,
Гурвантэс, Сэврэй, Цогт-Овоо сумын ерөнхий боловсролын 9 сургуулийг шүд
угаах булантай болгохоор төлөвлөжээ.
Энэ ажлыг хэрэгжүүлснээр хүүхдүүд бага наснаасаа шүдний эрүүл ахуйг зөв сахиж, насан туршдаа эрүүл шүдтэй байх үндэс суурь болж, олон
өвчнөөс урьдчилан сэргийлэх тул амьдралын зөв дадал хэвшилтэй ирээдүйн эрүүл
чийрэг иргэдийг хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.