Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын 6 төрлөөр өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-04 15:52:03

Нийслэлийн 377 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрөөх нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн Хан-Уул дүүргийн спорт ордонд эхэллээ.

Энэ сарын 05 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд хараа, сонсгол, тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдээс бүрдсэн 14 багийн 140 гаруй хүн, спортын зургаан төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм.

Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон гэдгийг НЗД-ын Д.Энхтөр тэмцээний нээлтийн үеэр хэлээд, “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” саяхан байгуулагдаж, анхны хуралаа хийсэн. Зөвлөлийн хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигийн төлөө хамтран ажиллах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж байх болно. Энэхүү тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг суртчилан түгээн дэлгэрүүлэх, өдөр бүр биеийн тамираар хичээллэдэг, амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ