ӨМНӨГОВЬ: Удам дамжсан залуу малчдыг бодлогоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-09 17:24:38

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг дэмжих чиглэлээр ажлууд зохион байгуулж байна.

 

Мал сүргээ өвлөн маллаж, нүүдлийн соёл уламжлалыг өвөг дээдсээс уламжлан хадгалж буй удам залгасан залуу малчдыг дэмжин “Чинээлэг малчин өрх” хөтөлбөрт тусган ажиллаж байгаа юм.

 

“Удам залгасан залуу малчин өрхийг дэмжих журам”-ын дагуу 15 сумын төлөөлөл малч удмыг залгасан 30 залуу гэр бүлд иж бүрэн 5 ханатай гэр олгожээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд удам залгасан залуу малчдын сургалт, зөвлөгөөнийг зургаадугаар сарын 6-ны өдөр тав дахь жилдээ зохион байгуулж, 15 сумын нийт 136 малчин залуус оролцлоо.

 

Сургалт, зөвлөгөөнөөр төр засаг, аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, гэр бүл, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр мэдлэг мэдээлэл хүргэх, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулах, хэрхэн цаг алдалгүй төрийн үйлчилгээг авах зэрэг мэдээллийг хүргэжээ.

 

Удам дамжсан залуу малчид ийнхүү цуглан зөвлөлдөж мал маллах арга ухаанаа бусадтайгаа хуваалцах, сайн туршлагаа солилцох, гэр бүл, эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг мэдээлэл авах зэрэг олон талын ач холбогдолтой байснаараа тус үйл ажиллагаа онцлогтой боллоо.

 

Холбоотой мэдээ