Улсын хэмжээнд 300 мянга орчим га талбайд улаанбуудай тариалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-16 16:03:38

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 13-ны өдрийн байдлаар 431.4 мянган га талбайд буюу нийт тариалалтын 66.3 хувийг нь гүйцэтгээд байна.


Үүнээс улаан буудай 259.5 мянган га буюу 83.7, бусад үр тариа 31.3 мянган га буюу 61.9, төмс 10.2 мянган га буюу 60.2, хүнсний ногоо 8.4 мянган га буюу 51.2, малын тэжээл 26.1 мянган га буюу 18.1, тосны таримал 95.1 мянган га буюу 91.6 хувийн гүйцэтгэлтэй байгааг ХХААХҮЯ мэдээлэв.


Монгол Улс энэ онд улсын хэмжээнд 360.7 мянган га талбайд үр тариа, үүнээс 310.1 мянган га талбайд улаанбуудай, 17.1 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144.1 мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 650.1 мянган га-д тариалалт хийхээр зорьжээ. 

Холбоотой мэдээ