Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар энэ сарын 28-нд усархаг дуу цахилгаантай бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-26 08:48:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22-+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33-+38 градус, бусад нутгаар +27-+32 градус дулаан байна.


Нутгийн зүүн хагаст 28 хүртэл +30 градусыг давж хална. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар мөн өдөр усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нарших, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ