Хятадад үерийн уршгийг арилгахад 30 сая ам.доллар гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-06-26 09:29:58

БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /Kazinform/. Хятадын өмнөд бүс нутгуудад үерийн аюул нүүрлэсэнтэй холбогдуулан үер, гантай тэмцэх шуурхай штабаас хариу арга хэмжээ авах дөрөвдүгээр түвшний онцгой байдал зарлалаа.


Хятадын өмнөд бүс нутгуудад зургаадугаар сарын 18- 23-ны хооронд хүчтэй аадар бороо орж, зарим бүс нутагт 300 гаруй мм хур тунадас унажээ. 


Гүйжөү мужид гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулан улсын төсвөөс 100 сая юань (15 сая орчим ам.доллар) гаргажээ. Мөн Гуандун, Хунань мужуудад зориулан 100 сая юанийн материал, техникийн дэмжлэг үзүүлсэн байна.


Гамшигт хамгийн их нэрвэгдсэн Гүйжөү муж руу үерийн уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын хэсэг илгээжээ.


Хятад улсад үерийн гамшгийн үед дөрвөн түвшний хариу арга хэмжээний систем ажилладаг.

Холбоотой мэдээ