“Супер хэрэглэгч” бэлтгэх сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛУИХ-ын Тамгын газар, “Нийгмийн Дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” ТББ хамтарч “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд “Супер хэрэглэгч” бэлтгэх сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж явуулав.
Сургалтад тус аймгийн төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд оролцлоо. Уг төсөл нь “Цахим засаглал”-аар дамжуулж хууль боловсруулах үйл явцад цахим засаглалын платформыг ашиглаж иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн төсөл хэрэгжсэнээр иргэдийн саналыг тусгасан, эсхүл саналыг нь тусгах боломжгүйг тайлбартайгаар мэдэгдэж эргэх холбоо үүсгэн бодит харилцаатай болох юм байна.
Төслийн үр дүнд иргэдийн хэрэглээнд суурилж техник технологийн дэвшлийг ашиглаж тэдний оролцоог цахимаар хангах шинэлэг хэлбэрийг нэвтрүүлж байгаагаараа онцлог аж.
Б.Норовсамбуу