Ардчилсан намынхны баруун бүсийн чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:41:20

   Увс аймгийн АН-ын хорооноос “Монгол хүн 2020 –Өнөөдөр, маргааш” баруун бүсийн Ардчилсан намынхны чуулга уулзалтыг энэ амралтын өдрүүдэд Увс нуурын хөвөөн дахь гэр баазад хийв.

   Чуулганаар баруун бүс нутгийг хэрхэн хөгжүүлэх талаар нухацтай ярилцсан бөгөөд аймаг бүр өөр өөрийн давуу талыг онцолж үзсэн байна.

   Энэхүү чуулганд УИХ-ын дарга З.Энхболд, Нийгмийн хамгаалал, хүн ам, хөгжлийн сайд С.Эрдэнэ, Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн тэргүүтэй баруун 5 аймгийн АН-ын хорооны гишүүд, дэмжигчид оролцов.

Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд