Дорнодын ихэнх сум цагаан зудын байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-15 09:05:03

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн 9 сумын нутаг цагаан зудын байдалтай байна. Цасны дундаж зузаан 12-20 см байгаа нь дээрх байдлыг илтгэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Чулуунхороот, Халхгол, Матад, Гурванзагалаас бусад сумын аймгийн төв руу орох  замыг дариу нээх ажлыг түргэвчлэх хэрэгтэйг аймгийн удирдлага холбогдох газар, хэлтэст үүрэг болгов. Өнгөрсөн өвөл тус аймгийн Халхгол сум зудын байдалтай байж аймгийн төв рүү орох автозамын зураглалыг гарган хүн хүч техник дайчлан цасыг цэвэрлэж замыг нээснээр яаралтай тусламж хүргэх, хүнс хоол залгуулах гэхчлэн ажилд саад тотгор бага гарч бэрхшээлийг аван туулсан туршлага бий юм.

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацаж ард иргэдийг сэрэмжлүүлсээр байтал энэ өдрүүдэд жижиг тэрэгтэй, тулсан бензинтэй гарч нялх хүүхэд, хөгшид, эмэгтэй хүмүүсийг суулгаж цасанд боогдсон машин тэрэгний дуудлага маш их иржээ.  Аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд дээрх дуудлагын мөрөөр цаг алдалгүй очиж өдөр шөнөгүй ажиллаж тэднийг болзошгүй аюул эрсдлээс аварч хамгаалсан байна. Тэдний мэдээлснээр нэг жижиг тэрэгтэй гарсан хүмүүс одоогоор олдоогүй эрх хайж байгаа гэнэ.   

                                                                                                                  Б.Туяа 

Холбоотой мэдээ