Буддагийн аварга том хаш хөшөөг Вьетнамд дэлгэн үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-15 12:27:07

ХОШИМИН. /Xinhua/. Дэлхий дээр оршин байгаа Буддагийн хамгийн том хөшөөнүүдийн нэг болох үнэт хаш эрдэнийг сийлэн бүтээсэн Буддагийн хөшөөг Вьетнамын өмнөд бүсэд орших Биньзыонг мужид 11 дүгээр сарын 18-23-ны хооронд нийтэд дэлгэн үзүүлнэ хэмээн Вьетнамын мэдээллийн агентлаг даваа гарагт мэдээлжээ.

Тус мужийн Буддын сүмийн ерөнхий нарийн бичгийн дарга Тич Минх Лукын хэлснээр тус хаш хөшөөг Тайланд улсад сийлсэн бөгөөд 4 тонн жинтэй, 4.2 метр өндөртэй ажээ.

Үүний дараагаар уг хөшөөг 11 дүгээр сарын 25-нд өмнөд бүсийн Тэйни́нь мужийн Го Кен Пагода хэмээх газар руу авч явах ажээ. Үүний дараагаар уг хөшөөг Австрали руу зөөвөрлөх бөгөөд 20 гаруй орноор аялсны эцэст Австрали улс түүний эцсийн зогсоол болох ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ